Намайг үнс

2012-03-08,
Хайр дурлал гэгч үлгэрээ бурхан нь аваг ээ
Хамаагүй чамайг тэвэрье бүсгүй минь
Халуухан уруулыг чинь озон үнсье
Хамаг бүхнийг мартаад өнөөдөр хамт үлдэцгээе
Халуун тамд чөтгөртэй ханьсая

Зүрх сэтгэл гээчийг диваажин руу нь тонилгоё
Зүгээр л хүзүүн дээр чинь үнсье
Зөөлөн уруулаараа намайг ч бас үнс
Зөрөөд дуусах хугацааны нэг л хоромд
Зүйрлэмгүй тэр тамын цэнгэлийг хамтдаа эдэлье...

Хайртай гэж худлаа хэлэх хүсэл алга
Харин хүсэж байгаагаа нуухгүй хэлье
Хараал идсэн дурлал хайр сэтгэлийг бурханд нь орхиод
Хамтдаа тэр  там гэгч рүү явцгаая
Хацар дээр минь үнс, хүзүүгээр минь тэвэр...

бичсэн: Монгол хэлний хичээл төрөл: Шүлэг
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax